Шууд Chart

Багаараа алтан медаль хүртлээ

2014-09-17 11:37:12

Испани улсын Гранада хотод болж буй буудлагын залуучуудын ДАШТ-ээс Монголын эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд болсон эрэгтэйчүүдийн 25 метрийн залуучуудын дасгалд спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1660 оноогоор алтан медаль хүртсэн бол Швейцарийн баг 1651, БНХАУ-ын баг 1650 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Хувийн буудлагад Г.Буянбаатар 554 оноогоор VII, О.Төгөлдөр 553 оноогоор IX-д, Ш.Буянзаяа 553 оноогоор X байрт шалгарсан байна. 


Багаараа алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй