Шууд Chart

Тэсийн голын ойролцоо Сибирийн шивэр гүлмэр нутаглаж байна

2013-07-31 09:38:53

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн энэ сарын сүүлээр  Тэсийн голын байгалийн цогцолбор газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг амжилттай явуулсан байна. Судалгааны үр дүнд Тэс сумын 10-р багийн нутаг Намарзан гэдэг газраас 25км орчим зайд орших Шар булаг гэх газарт  Сибирийн шивэр гүлмэр байгааг олж тогтоосон байна. Биологич Н. Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна.

 


Тэсийн голын ойролцоо Сибирийн шивэр гүлмэр нутаглаж байна  
Үзсэн: 2205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй