
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 26. Сугар гараг. Найралт эх одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Холимог өдөр. Өнөөдөр та ажил хэрэгтээ сэтгэл хангалуун байж, мэргэжлийн үйл ажиллагаандаа өөрийгөө бүрэн харуулж чадна. Олон хонинуудад ойрын үед үүссэн бэрхшээлээ шийдэх, өөрийгөө ба эргэн тойрноо сайн тал руу нь өөрчлөх боломж олдоно. Гэвч үдээс хойш таны дотны хүмүүсийн үйлдэл сэтгэлийг нь тань хүчтэй гонсойлгох магадлалтай.
Үхэр (4/20-5/20)
Хүнд өдөр. Гараг эрхсийн таагүй байрлалын улмаас биеэ авч явахдаа алдаа гаргана эсвэл ажил дээрээ буруу тооцоо хийнэ. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарахад дээд зэргийн хүчин чармайлт шаардагдана. Таны албаны эсвэл нийгмийн байр суурь ганхаж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Цаг заваа жижигхэн, хэрэггүй зүйлд зарцуулахаас сэрэмжил. Хэн нэгний заль мэхэнд өртөж болзошгүй. Таны сонирхол гэр бүл болон хамтран ажиллагчдад таашаагдахгүй байх магадлалтай. Бараа таваар худалдан авахад тааламжгүй. Сүмийн цуглаанд очих, магтан дуулах, уран зургийн үзэсгэлэн үзэх, өөрөө зурах зэрэг аливаа ажил хийхэд тааламжтай.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд өдөр. Бизнесийн түнш өөрийн үзэл санаагаа тулган хүнд байдалд оруулж болзошгүй. Бяцхан зүйлд том асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс та өөрчлөлтийг давахад бэлэн бай. Гадаадад аялахаар төлөвлөнө. Нислэг, визний асуудлыг хөөцөлдөхөд таатай.
Арслан (7/23-8/22)
Чадвал өнөөдөр амралт ав. Хэрвээ ажил дээр чинь хэдийгээр маш хэцүү байдаг ч хамтран ажиллахаас өөр аргагүй байдаг тийм хүн байдаг бол эмзэг байгаа энэ үедээ түүнтэй ойртох хэрэггүй. Сар таны харамсал болон нууцын 12-р байрлалд байгаа тул та сарны энэ энергийг эмчлэхдээ ашиглаж болно. Хэн нэгэн чухал хүнтэйгээ уулзаж,эсвэл захиа бичиж болно. Хүн бүрт эмчлэх ёстой өвчин, шаналал байдаг.
Охин (8/23-9/22)
Энгийн өдөр. Ойрын 5 өдөр мөнгө, найз хоёроо холих хэрэггүй.Мөнгөө өсгөхөөр бизнес эрхэлж буй хүмүүс үнэхээр азтай байна. Зорилгодоо хүрэхэд хүндрэл учирвал бодол санаагаа өөрчилж зарим зорилгоосоо ухарна. Цагаа зарцуулж буй нэгдэл холбоон дахь өөрийн оролцоогоо үнэлж, сонирхол чинь өсч байна уу, буурч байна уу гэдгийг дүгнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Өөдрөг өдөр. Өнөөдөр та гэрээ засч маш том өөрчлөлт хийхээр шийдэх учир магадгүй та өнөөдөр их өөдрөг төлөв байдалд байна. Тиймээс ямар нэг төлөвлөгөө зохиоход анхаарлаа төвлөрүүлж, харин энэ ажилдаа зарцуулах мөнгө болон эрч хүчээ олохын тулд засвараа эсвэл төлөвлөсөн ажлаа эхлүүлээд хэрэггүй. Таны үзэл бодол олны анхаарлыг татна. Сонинд улс төрийн болон байгаль орчны холбогдолтой асуудлаар захиа бичиж болно шүү.
Хилэнц (10/23-11/21)
Яг одоогоор таны санхүүгийн байдал ямар байгааг мэдэж байх нь чухал. Сэтгэл хөдөлгөм тохиолдол, хуучин найз нартайгаа уулзах нь баяр баясгаланг авчирч та өөрийгөө чухам юунаас эхэлж байснаа дурсаж, залуу насаа эргэн санах болно. Хэрэв та хайртай хосуудын нэг бол өнөө шөнийг хайрын онцгой шөнө болгохоор хичээ. Одод танд янаглалын эрч хүчтэй долгион, хүчтэй тачаангуй мэдрэмж илгээх болно.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай өдөр. Энэ өдөр зорьсон зорилтонд тань хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Санхүүгийн ажил танд хүсэн хүлээсэн ашгийг авчирахгүй.
Матар (12/22-1/19)
Азтай өдөр. Ямар нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг чинь баталж өгнө. Өнөөдөр та урам зоригтой байна. Гэхдээ таны эрч хүч суларч байгааг мэдрэх юм бол үүрэг даалгавар өгөхдөө бүү тээнэгэлз. Та давуу байхын тулд бүх зүйлийг хийгээд байх шаардлагагүй шүү дээ. Сайн зохион байгуулалттай байх бас нэг урлаг юм. Өвчтэй хүнээс хол байж, халдвар авахаас сэргийл. Оройхондоо зугаа цэнгэлийн хүсэл давамгайлна.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл хангалуун өдөр. Илтгэл тавих эсвэл бичгийн ажилаа гүйцээх эсвэл шинэ машин худалдан авах гэж буй хумхын ордныхны өглөө маш таатай байх болно. Олон сонголтууд таныг төөрөлдүүлэх бөгөөд зөв сонголт хийхэд хэцүү байх магадлалтай. Найз нөхөд эсвэл хамтран ажиллагсдын талаар сайн мэдээ сонсож та баярлах болно.
Загас (2/19-3/20)
Шударга өдөр. Эмзэг хандлага энэ өглөө ажиглагдаж байна. Бизнесийн хамтрагч болон чухал үйлчлүүлэгчтэйгээ холбоо тогтоох байдал зэрэг чинь бүгд таны сонирхолд бүрэн нийцэхгүй. Тиим учраас зөөлөн ханд. Хэн нэгэн чухал хүний тухай мэдрэмж хэрвээ түүн рүү чиглэсэн жоохон ч гэсэн халамж хайр тавихгүй бол нурах болно. Өглөөгүүр хандлагууд ажиглагдана. Сан арвижуулах хөдөлгөөнд оролцсон хүмүүс хамтын хүчээр хийж чадсандаа баярлах хэрэгтэй.
Өнөөдрийн зурхай /2014.09.19/ | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.