
“20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ.
Энэ хүрээнд НЗДТГ-аас эхний ээлжид ажлын байрнаасаа алслагдмал газар оршин суудаг 40 айл өрхийг ажиллаж байх хугацаандаа амьдрах боломжтой орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын байрнаасаа алслагдмал газар оршин сууж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын байрнаасаа хол оршин суудаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын гэр орон, амьдрал ахуйтай нь танилцлаа. Эхний ээлжид 40 өрхийг ажиллаж байх хугацаандаа ашиглалтын зардлаа төлөөд амьдрах боломжтой орон сууцаар хангах юм” гэв.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Ийнхүү ажилтан, албан хаагч болсноор уг хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ | ||
Үзсэн: 178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.