Шууд Chart

Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа

2013-07-31 11:44:11

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий Уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмаа Сэцэн ханынхан өргөн дэлгэр сайхан тэмдэглэв.

Ойн баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч П.Баярт-Од тэргүүтэй ажлын хэсгийнхэн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалтай сайн ажиллалаа. Тэд гадна, дотноос ирж байгаа зочид, төлөөлөгчид, ард иргэдийг аймаг руу орж ирдэг гурван гол “хаалга” зам дээрээс тусгай угтах ажлын хэсэг гарган хүндэтгэлийн улаан хивсэн дээгүүр сүүн цагаан идээгээ барин угтсан юм. Угтаад зогсохгүй ирсэн зочид бүрийн алганы азыг үзэн сугалаа ч сугалуулан азтан бүрт газар дээр нь азын бэлгийг нь гардуулан ёндоог нь сэргээв.
 
Гурван өдрийн турш үргэлжилсэн баярын наадмын хамгийн сайхан хэсгүүдийн нэг нь яах аргагүй цэнгэлдэх хүрээлэнд болсон аймгийн ойн баяр наадмын нээлтийн тоглолт, үзүүлбэр байлаа. Энэ жилийн төрийн наадмын нээлтээс илүүтэй зохиомж үзүүлбэр сайтай болсон баяр наадмын нээлт өөрөө хуран чуулсан наадамчин бүхний сэтгэлийг хөдөлгөж, суудлаас нь өндөлзүүлж байсныг нуух юун.
 
 
Мөнх тэнгэрийн орон, Монгол төрийн гал асаж, голомт бадарсан МЭӨ 209 оны тэртээгээс Их Монгол улсын нууц товчоо, үүх түүхээр дамжин халхын Сэцэн хан гэж нэрлэгдэн, өндөр их хаад, хатдыг төрүүлж, Монгол газарт өвөг дээдсийн баатарлаг, хийморилог түүхийг үргэлжлүүлэн буй шинэ цагийн хөдөлмөрч бүтээлч ард олныхоо зүтгэл, итгэлийн түүхийг гар дээрээ дэлгэн суух хувь заяаг Хан Хэнтий Уулын аймгийнхан хүртэх нь дамжиггүй юм.
 
Сэцэн ханынхан, Хан Хэнтийчүүд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн манлай, тэргүүн эгнээнд оройлон оролцож ирсэн сайхан уламжлалтай.
 
 
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэргийн тэргүүнд Сэцэн хан Ц.Навааннэрэн, Богд Жавзундамбын хатан, эх дагина Ц.Дондогдулам, жонон ван Н.Цогбадрах нар, 1921 онд мандуулсан ардын хувьсгалыг тус аймгийн харьяат Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Догсом, М.Дугаржав, О.Жамьян, Д.Лосол, Б.Намсрайжав нарын хүмүүс эхлүүлж, Монголын ард түмний дунд ардын засгийн анхны долоо гэгдэж, Орос улсад зорчсон 7 төлөөлөгчийн 4 нь Сэцэн хан аймгийн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Догсом, Д.Лосол нар байжээ.
 
Ардын хувьсгалын дараахан 1922 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ардын Засгийн газраас “Халамжит ёсыг халах тухай” шийдвэр гарч энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1923 оны есдүгээр сарын 26-ны өдөр Сэцэн хан аймгийн нутгийн захиргааны төлөөлөгчдийн хурал зохион байгуулагдаж, Аймгийн яам байгуулах саналыг Ардын Засгийн газарт хүргүүлсэн түүхтэй. Улмаар 2117 тоот бичиг дагалдуулан уг хурлын тогтоол шийдвэрийг Ардын Засгийн газарт явуулж, Хан Хэнтий аймаг байгуулсан тухай бичиг баримтыг хэлэлцэн баталснаас үзвэл Хан Хэнтий Уулын аймаг 1923 оны есдүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан гэж эх сурвалжаас үзэхээр байна.
 
 
Тиймээс, шинэ цагийн түүхэн 90 жилийн хугацаанд Хан Хэнтий Уулын аймгийнхан шинэ захиргаа, нэгж, бүтэц зохион байгуулалтын дагуу 1931 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар хэмээх хоёр дүү аймгийг бие даалган төрүүлжээ.
Түүнчлэн 1943 оны гуравдугаар сарын 14-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолоор 1942 оны мал өсгөх, ноос бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд өндөр амжилт гаргасан учир”Алтангадас” одонгоор шагнагдаж байжээ. Харин наадмын энэ өдрүүдэд түүхэн ойгоо олон бүтээлч ажлаараа угтаж буй Хан Хэнтийчүүдийн баяр дээр баяр нэмсэн нэгэн сайхан үйл явдал болсон юм.
 
Энэ нь түүхэн хөгжлийн үйл явцад оруулсан үйл хэргийг нь үнэлж тус аймгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-гоор шагнаж байгааг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Нэргүй дуулгаж, шагналыг аймгийн удирдлагуудад гардуулан өгснөөр нутгийн зон олныг болон наадмчин түмнийг баярлуулав.
Өдгөө Хан Хэнтий Уулын аймгаас Монгол Улсын Баатар 3, Хөдөлмөрийн Баатар 19, Ардын цолтон 8, Төрийн соёрхолт 9, Гавьяат цолтон 80 гаруй төрөн гарсан байна.
 
 
Дээдсээс уламжлалтай, дэлхийд ганцхан Монгол наадмын өдрүүдийн тэнгэр нь цэлмэг, газар нь ганган, нар хур нь тэгш, наадам найр нь хөгжүүн, идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдтай, эрхий мэргэн харваачид нь цэцтэй, хотол түмэн, зон олноороо цэнгүүн, дэнж хотойтол сайхан наадлаа.
Хөвчилж татсан нум шиг сайхан Монгол орны минь хөгжлийн түүчээ болсон аймгуудын түүхд 90 жилийн ойн наадмууд сайхан боллоо.
Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа

Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа

Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа

Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа

Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа


Алтан гадас одонт Хан Хэнтийчүүд, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугын Одонгоор шагнагдлаа  
Үзсэн: 5073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
82.7.215.xxx [82.7.215.xxx] 2013-08-06 18:48
Iimerhyy setgyylch mayagiin hymyys bolon ter huduu oron nutgiin oron nutgiin zuvlul geh metiin hymyys ard tymniig aimag sum byr tsashlaad bag bagaar ni hagaralduldag. bas boloogyi nuguu l yamarch yne hyndgyi bolson odon medial bicheed avchee. mongolchuud evtei baihdaa hychtei byr hugjildch hyrne
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-08-04 02:34
Сайхан наадам болох нь ч болсон л доо. Шарилж нь маш хэцүү байсан
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-08-02 13:08
Халамжит ёс биш Хамжлагат ёс гэдэг юм аа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-08-02 13:04
Тугын биш Тугийн гэж бичнэ ээ.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-08-01 15:50
Нийтлэлчийн үг байвал зүгээр л юм
Odontuya Shurentsetseg [203.91.117.xxx] 2013-07-31 11:53
Үнэхээр сайхан наадам болсон гэж хүн бүхэн ярьж байгаад сэтгэл хангалуун байнаа

Бидэнтэй нэгдээрэй