Шууд Chart

“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсчээ

2025-05-07 14:48:11

“Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, ая зохиогч, дуучин, Гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт  Ц.Энхманлай  69 насандаа таалал төгслөө. Тэрээр 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. 

"Харанга" хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, анхны "Амьдрал" концертоо тоглосноос хойш 2019 онд 30 жилийн ойн “Замд гаръя”, 35 жилийн ойн тоглолтуудаар үргэлжилж, тасралтгүй уран бүтээлээ туурвисаар, Монголын рок поп хөгжмийн урлагт түүхэн үүрэг гүйцэтгэж, байлдан дагуулсаар ирсэн.

Ц.Энхманлай нь "Амьдрал", "Шивнээ", "Учралын хорвоо", "Зөвхөн Монголдоо" зэрэг Монголын ард түмний дуулах дуртай олон дууны ая зохиож, Монгол түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлч билээ. 

Түүний бүтээл туурвил, Монголын хөгжмийн салбарт оруулсан томоохон хувь нэмрийг үнэлэн 2019 онд Монгол Улсын Төрийн соёрхол шагналыг хүртээсэн юм.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсчээ  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй