
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 28. Адъяа гараг. Их морь одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сайн өдөр. Энэ өдөр хамт олны арга хэмжээ зохион байгуулах, оролцоход сайн өдөр. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх, үнэтэй эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөе. Гэр бүлээрээ амарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадахад таатай. Найз нөхдийнхөө зөвлөгөөгөө сонс, тэдний үг цагаа олсон үнэн зөв байна. Олон дахин давтагдаж буй зүүд тань биелэх магадлалтай.
Үхэр (4/20-5/20)
Тайван өдөр. Энэ өдөр хувийн ажил хэргээ амжуулах, эрүүл мэндээ бэхжүүлэхэд өлзийтэй. Засвар хийх, тавилга худалдан авах магадлалтай. Хөршүүдтэйгээ харьцаа муудаж болзошгүй. Ганц бие үхэрийнхэн санаа нэгтнүүдтэйгээ сонирхолтой уулзалт хийнэ. Үдшийг намдуухан тайван өнгөрөөхийг хичээ.
Хамтатгах (5/21-6/21)
Хүчирхэг эрч хүчтэй өндөр. Ажилдаа шинэлэг байдлаар хандах, шинээр ажил хэрэг эрхлэх, тэр ч байтугай хамгийн эрсдэлтэй ажиллагаа ч амжилттай хэрэгжихэд таатай. Хайр дурлалын адал явдал, эсвэл маш баярт уулзалт болох магдлалтай. Эд зүйлс худалдан авахад тааламжтай. Гэртээ засвар хийж эхэл. Орон байраа тохижуул.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Худалдаа хийхдээ санхүүгээ үргэлж хяна. Учир нь сэтгэл хөдлөл давамгайлж байна. Та хуулийн асуудлаа зөв шийдвэрлэхийг эрмэлз. Санаа бодлоо бусадтай хуваалц. Мөнгөө үр дүнгүй хөрөнгө оруулалтад бүү хий. Үл хөдлөх хөрөнгийн наймаа нь танд аз дагуулаад зогсохгүй танд ашигтай байх болно.
Арслан (7/23-8/22)
Ачаалалтай өдөр. Үргэлж хэн нэгэн өөрийн тань юу хийх, юу бодохыг хүртэл заадаг гэж та гомдоллож магадгүй. Иймээс машиндаа сууж хотоос гарахыг хүсэх байх. Хуучин найзтайгаа зугаалах буюу итгэж явдаг хамаатныдаа оч. Зурах, дуулах зэргээр олон зүйлийг сонирхон, гадаад ертөнцөөс түр ч болов амсхийхийг оролдох байх. Хөндлөнгийн дарамт, ачааллаас салгаж, сэтгэл санаагаа тайвшруулах зүйлийг та олж чадах нь гарцаагүй.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Ганц бие залуусын хувьд таарч тохирох хүнтэйгээ уулзах боломжтой. Сэтгэл татам байдал нэмэгдэж, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийг үйлчлүүлэгчдийнхээ тоог өсгөхөд тусална. Олон нийтийн харилцаа сайн байх бөгөөд үүрэг хариуцлага нэмэгднэ. Сээтэгнэх хандлагтай байгаа нь ганц бие хүмүүсийн хувьд сайхан зүйл боловч хосуудын хувьд муу.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Хэрвээ та л зоригтой шийдэмгий байвал бүгд боломжтой байна. Сэтгэл зовоосон асуудлаараа найз нөхөдтэйгээ ярилц, тэгвэл арай дээрдэнэ.Мэдрэмтгий бай. Хэн нэгнийг бухимдуулахгүйн тулд ярилцаж байх үөдээ нэр зохиож ярихгүйг хичээ. Хэрвээ та гэр бүлийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол хүмүүсийн өөр ажил төлөвлөхөөс нь өмнө эртхэн тэдэнд дуулгаарай.
Хилэнц (10/23-11/21)
Амралтын өдрийг жинхэнэ утгаар нь өнгөрөөхийг хичээ. Ихэнх хилэнцийхэн өнөөдөр орноосоо ховхрох хүсэлгүй байна. Ахмад настай болон хүүхдүүд жимс жимсгэнэ түүж халуунд удаан байснаас нарших ханиадны шинж тэмдэг илэрч магадгүй байна. Эмэгтэй хилэнцийхэн өнөөдөр эрчүүдээс юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй мухардалд орно.
Нум (11/22-12/21)
Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Өдрийг бараг орондоо өнгөрөөх нь танд хамгийн сайхан амралт болно. Юу хийхээ зүгээр л төлөвлө. Мөнгө санхүүд санаа зовох хэрэг огт байхгүй. Хэрэв та эрч хүчээ зөв зарцуулж сурахгүй бол ажлаа алдаж бие тань өвдөх болно. Аль болох явган алхаж байхыг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Итгэл дүүрэн өдөр. Мөнхийн шийдвэрийг гэнэт гаргадаг чадвар чинь таны цаг мөнгийг хэмнэдэг байж болох юм. Төлөвлөсөн хугацаа нь болсон тул өөрийн зөн совиндоо итгэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэр өдрүүдийн чинь нэг нь өнөөдөр байна. Бизнесийн хамтын ажиллагаа чинь нурахын даваан дээр дэнжигнэж байж магадгүй. Хамтрагчийнхаа логик болон хэвийн мэдрэхүйг нь сонирхож үз. Тэгвэл та бүхэн асуудлын талаар өөрийн бодлоор гэхээсээ илүүтэй оновчтойгоор ярилцах боломжтой болно.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Хэвийн байдлаасаа холдож хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байх өдөр. Баяртай үйл явдлууд ар араасаа ундрах болно. Зарим хумхын ордныхны хувьд таагүй байдалд оруулах асуудлууд тулгарч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр таны байдал дээшлэх болно. Гэр орондоо засвар чимэглэл хийх эсвэл шинэ арай том байранд орох гэх мэт өөрчлөлт хийхэд таатай боломж бүрдэж байна.
Загас (2/19-3/20)
Итгэл дүүрэн өдөр. Таны ертөнцийн бүх зүйл зөв байх бас нэгэн өдөр ирлээ. Жижиг асуудлууд тохиолдох боловч үүнд хэтэрхий их анхаарал хандуулсны хэрэггүй. Гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Бага орлого санал болгож магадгүй. Таны ажил дээрээ гаргаж байгаа хүчин чармайлтаас шалтгаалан утга учиртай хөнгөлөлтүүд санал болгоно. Олон загасны ордныхон өөрийнхөө үзэл бодлоо хуваалцах тал дээр өөртөө их итгэлтэй байна.
Өнөөдрийн зурхай /2014.09.21/ | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.