Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 44.1 хувиар буурчээ

2025-05-09 15:41:08

Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард нийт 250.971 зөрчил бүртгэгдсэн нь гуравдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулан үзэхэд 18.1 хувиар өссөн байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 75.5 хувь Нийслэлд, 24.5 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 96.5 хувийг Цагдаагийн байгууллага, 3.5 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.  

Дөрөвдүгээр сард 241.113 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 17 хувиар, 1149 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 46.7 хувиар тус тус өссөн байна. Шийтгэл оногдуулсан иргэний 73.2 хувь нь эрэгтэй, 26.7 хувь нь эмэгтэй бөгөөд 60.8 хувийг 26-45 насныхан эзэлж байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.  

Дөрөвдүгээр сард гарсан зөрчлийг гуравдугаар сарын байдалтай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 43.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэр үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 20.2 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 20 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 19.3 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 12.1 хувиар өссөн.   

Харин Хулгайлах зөрчил 65.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 44.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих 29.8 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25.1 хувиар, Танхайрах зөрчил 20.2 хувиар тус тус буурсан байна.  


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 44.1 хувиар буурчээ  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй