Шууд Chart

"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

2025-05-09 16:38:52

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орж байна.

Үүнд:

• Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,

• Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор,

• Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор,

• Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.


"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй