Шууд Chart

Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ

2025-05-11 13:34:55

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдсанаас 70410 нь шалгалтад тэнцсэн. Үүнээс 121 нь шалгуулагч  800 оноо авчээ.

Харин 12964 сурагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог болсон.

Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой аж. Харин шалгалтын дүн оноотой сана нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтайгаа танилцах боломжтой.

Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм байна.

 


Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй