Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2025-05-11 14:21:09

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 12-нд нутгийн хойд хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо нойтон цас орно.


2025 оны 05-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2025 оны 05-р сарын 13-наас 05-р сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан   
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй