Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдана

2025-05-12 10:02:54
Error loading player: No playable sources found

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал есөн дүүргийн 31 байршилд өргөтгөсөн худалдаа нээж, 12:00-19:00 цагийн хооронд хонины нэг килограмм махыг 11,800 төгрөгөөр тооцож, гулуузаар  худалдаалах юм байна.

Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 144 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарь:

 

 

 


Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдана  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй