
Ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж буй шуурхай бүлгүүдэд дэмжлэг үзүүллээ. Тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн, Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” хэмээх газруудад ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд холбооны зохион байгуулалтын болон эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэг, хүнс хангалт хүргэх ажлыг зохион байгуулсан.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан ой хээрийн гал түймрийн голомтод шуурхай бүлгүүд томилогдон ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж буй шуурхай бүлгүүдэд дэмжлэг үзүүлэв | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.