
Энэ оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоон, "Дээрэмдэх" болон "Нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс зөвлөлөө.
"Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлажээ | ||
Үзсэн: 308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.