
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 15-16нд шилжих шөнө Говь-Алтайн баруун хэсэг, 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 15-16нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 15-ны 20 цагаас
2025 оны тавдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, Монгол-Алтай, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 17-ноос
2025 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын саваар, 18-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн баруун өмнөд хэсгээр дулаарна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.