Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2025-05-28 14:39:42

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0...-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


2025 оны 05-р сарын 28-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 29-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж 0-2 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж 2-4 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2025 оны 05-р сарын 30-наас 06-р сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан   
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй