Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

2025-05-30 06:58:47

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 30, 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2025 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. 10-12 хэм дулаан байна.


2025 оны тавдугаар сарын 31-нээс
2025 оны зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02, 03-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 05-р сарын 31-нд нутгийн хойд хэсгээр, 06-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй