
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 ны А/110 дугаар тушаалаар харьяа 11 агентлаг, төрийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийн эрсдэлийг тооцох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх өвчлөлд хүргэж байгаа шалтгааныг тодруулах зорилгоор “Хамгийн чухал нь” зорилтот аяныг хэрэгжүүлж, 21 аймгийн алба хаагчид тэдгээрийн гэр бүл нийт 13.000 орчим хүнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлээ.
Энэхүү аян нь зургаан сарын турш үргэлжилж, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 75 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэлзүйч нар ажилласан юм.
Аяны хүрээнд мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийхээс гадна дотор, мэдрэл болон мэс заслын эмчийн үзлэг, хиймэл оюун ухаанд суурилсан хэвлийн ЭХО, лабораторийн түргэвчилсэн шинжилгээнүүд авч, шаардлагатай алба хаагчдыг хэвтэн эмчлүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Ийнхүү өнөөдөр “Хамгийн чухал нь” зорилтот аяны хаалтын арга хэмжээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул болон бусад агентлагийн дарга, удирдлага, алба хаагчид оролцлоо.
“Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.