
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны зургаадугаар сарын 11-ний 20 цагаас
2025 оны зургаадугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан | ||
Үзсэн: 351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.