
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн цөөн сумдын нутгаар муу. Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон баруун аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 хэмээр дулаан, зүүн аймгуудын нутгаар дунджаас 0.1-3.1 хэмээр хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 70 хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Увс, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд зэрэг байна | ||
Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.