
Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Энэ өдрийг хүний цусны бүлгийг нээсний төлөө 1930 онд Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерын дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрөөр нь тэмдэглэдэг болжээ.
Анх Дэлхийн цусны донорын өдрийг 2004 оны зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж, 2005 оноос жил бүр зохион байгуулах тухай тогтоолыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталж байв.
Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн болон цус сэлбэлтийн үйлчилгээ нь эрүүл мэндийн тусламж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах салбарын чухал бүрэлдэхүүн юм. Донорын цус жил бүр олон сая хүний амийг аврахаас гадна олон өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлдэг.
Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулж Мөнгөн донор Н.Батцэрэнтэй уулзаж, цус өгснөөр ямар ач тустай нь талаар ярилцлаа. Түүнд хувьд 2017 оноос эхэлж цусаа өгч эхэлжээ. Одоогийн байдлаар 104 удаа цусаа өгсөн байна. Цусаа өгөхийн хамгийн гол ач тус нь гурван хүний амь насыг авардаг. Мөн цус шингэрч, судасны хатуурал болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа өгдөг. Жилд зургаан удаа өгөх боломжтой. Харин эмэгтэй хүн гурван сард нэг удаа өгдөг бөгөөд жилд дөрвөн удаа өгөх боломжтой юм.
Цус өгөхөд ерөнхийдөө шалгуур байдаг. Тухайн хүн өөрийгөө эрүүл гэж бодож байгаа бол цусаа бэлэглэх боломжтой. Элэгний В,С вирусгүй, архаг хууч өвчгүй, эмчийн хяналтад байдаггүй хүн цусаа өгч болно. Цус өгөхөөр элэгний в с вирус, ДОХ, тэмбүүний шинжилгээ хийгдэг. Иймээс цус өгөхөөр өөрийнхөө эрүүл мэндийн хянах боломжтой. Тухайн хүний биеийн жин, биеийн байдал хамаарч хэмжээ өөр байдаг. Нэг удаа өгөхдөө 350-400 грамм өгөх боломжтой. Цусаа нөхөхдөө шингэн зүйл ууж нөхдөг.
Цусны донор хүн 35 удаа цусаа өгч “Хүндэт донор” болдог. “Хүндэт донор” хүн нийтийн тээвэрт үнэгүй зорчдог. Жилдээ нэг удаа сувилалд үнэгүй хэвтдэг.
Насны хувьд 17-60 настай хүмүүс цусаа өгөх боломжтой. Харин 60-аас дээш насны хүмүүс цусаа өгч болохгүй. Цусыг бүлгээр сэлбэдэг. Тодруулбал, нэгдүгээр бүлэг нэгийг нь , хоёрдугаар бүлэгт хоёрыг нь гуравдугаар бүлэгт гурвыг нь сэлбэдэг.
Монголчуудын хувьд эзлэх хувиараа бүлэгбүр өөр байдаг. Тухайлбал, нэгдүгээр бүлгийн цус 41 хувийг эзэлдэг. Харин гуравдугаар бүлгийн цус 30 хувийг эзэлдэг бол хоёрдугаар бүлэг 22 хувийг эзэлдэг. Хамгийн бага буюу 7 хувийг дөрөвдүгээр бүлгийн цус эзэлдэг.
Цусаа тогтмол өгөөд байхаар цус шингэрч,залуу эс төлж, цусны эргэлт сайжирдаг. Цусаа өгснөөр ямар нэгэн өвчин тусна гэж байхгүй. Цус багадалт байна уу гэдгийг тогтмол үздэг. Хэрэв шинжилгээгээр цус багасгалтай байвал цус өгөхийг гурван сараар хойшлуулдаг. Донорын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Өөрийн гараа хүний амь аврахгүй гэсэн. Өөрийнхөө цус эд эсээр хүний амийг аварна гэдэг нь хамгийн том буян гэж боддог. Цусны доноруудыг чимээгүй баатрууд гэдэг” гэдгийг онцолсон юм.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаатай цусны хангаж болон донорынг талаар ярилцлаа.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн төвөөр цус цуглуулж байна бэ?
Цус сэлбэлтийн үндэсний төв Монгол Улсын хэмжээнд донороос цус цуглуулах, түүнийг шинжлэх, үйлдвэр бүтээгдэхүүн хийх, түүнийгээ тодорхой горимуудад хадгалж, эмнэлгүүдэд 24 цагаар цусан цусан бүтээгдэхүүнийг хэрэгцээ шаардлага хүмүүс болон эмнэлгийг хангах үндсэн чиг үүрэгтэй. Цусан цусан бүтээгдэхүүнээ 24 цагаар тасралтгүй бүтээгдэхүүн болгож ажилдаг.
Улаанбаатар хотын хэмжээнд гурван төвөөр цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үндсэн хамгийн том төв нь Баянзүрх цуглуулах төв юм. Мөн цус цуглуулах хэлбэрээр бол Сүхбаатар цус цуглуулах төв, Дүнжингарав нийслэлийн нэг цэгийн үйлчилгээн дээр цус цуглуулах төв ажиллаж байгаа. Орон нутгийн хэмжээнд 26 салбар ажилдаг. Бүх аймаг орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд дээр байрладаг.
Мөн Зам-Үүдэд цус цуглуулах салбар төвөө шинээр байгуулсан. Энэ төвийг 2025 оны гуравдугаар сард байгуулсан байгаа. Одоогийн байдлаар нийтдээ 27 салбарт төв ажиллаж байна.
-Хэдэн төрлийн цус цусан бүтээгдэхүүн хийж байна бэ?
-Цусны донороос цус аваад хэрэглэгчийн судсанд хүртэл энэ үйл ажиллагааг аюулгүй эрсдэлгүй, чанарын өндөр түвшинд 100 хувийн баталгаатай найдвартай цус цусан бүтээгдэхүүнийг хангах үүргийг давхар хүлээж байдаг. Донорын эрүүл мэндийн хэрэглэгчдийн эрүүл мэндийг давхар хариуцдаг. Бид энх цагт эмнэлгийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна ямар нэгэн аюул эрсдэл, байгалийн гамшиг үзэгдэл, байгалийн эрсдэл үүссэн цаг үед байнга цус цусан бүтээгдэхүүний хангамж хэрэгцээг тогтмол хангаж байдаг. Цус цусан бүтээгдэхүүнийг хангаж ажиллахаас гадна судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлыг тогтмол хийдэг.
2023 оноос өмнө 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан. Одоогоор манай цусны төв 34 нэр төрлийн цус цусан бүтэгдэхүүн хийж, эмнэлгийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.
-Донор болох хүн хэдэн настайгаас цусаа өгөх боломжтой вэ?
-Сайн дураар авлагагүй цусаа өгч байгаа хүнийг Монгол Улсын донорын хуульд донор гэж нэрлэдэг. Цусны донор 17-60 насны өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Гэхдээ цусны донор болохын тулд тодорхой шалгуур шаардлагыг хангаж байх ёстой. Энэ нь юу вэ гэхээр бид 36 асуумж бүхий судалгаанд хүмүүсийг хамруулж, тэнцэж байна уу гэдгээ үздэг. Тодруулбал, зургаан сарын дотор шүдээ авхуулсан, ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, зүү төөнүүр хийлгэсэн, жижиг мэс ажилбарт орсон бол зургаан сар түр хойшлох хэрэгтэй. Мөн жирэмсэн, хөхүүл бол цусаа өгч болохгүй.
-Ямар хүн цусаа өгч болохгүй бэ?
-Элэгний В,С вирустэй, ДОХ тэмбүүгээр өвчилсөн, архаг хууч өвчний улмаас эмчийн хяналтад байдаг бол цусаа өгөх боломжгүй.
-Донор хүн цусаа өгөхдөө юунд дээр анхаарах ёстой вэ?
-Хамгийн багадаа зургаан цаг унтсан байх, өөх тостой махан хоол, ундаа жүүс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байхдаа цусаа өгөх боломжтой. Эмэгтэй донор сарын тэмдэг дуусаад гурван хоносон байх ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлсэн бол цусаа өгөх боломжтой. Эмэгтэй хүмүүс гурван сард нэг удаа өгөх боломжтой. Харин эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа өгөх боломжтой. Сүүлийн жилүүдэд 2012 оноос хойш 2024 оны байдлаар шинэ донор эгнээ 37 хувиар өгсөн. Одоогийн байдлаар байнгын донорын тоо эзлэх хувь нь 60 хувийг эзэлж байгаа. Харин шинэ донор 40 хувийг эзэлж байгаа.
-Тогтмол цусаа өгч байгаа донороо танайхаас яаж урамшуулдаг бэ?
-Байнгын донороо идэвхжүүлээд явдаг. 35 удаа цус цусан бүтэгдэхүүнээ өгсөн бол “Хүндэт донор” өргөмжил авдаг. 2016 онд Цус судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын шийдвэрээр 70 удаа цусаа өгвөл “Хүрэл донор” , 100 удаа цусаа өгвөл “Мөнгөн донор”, 150 удаа цусаа өгвөл “Алтан донор” өргөмжлөлөөр өргөмжилдөг болсон. Энэ урамшууллыг бий болгосноос хойш Монгол Улсын цусны албаны хэмжээнд “Алтан донор”- 16, “Мөнгөн донор”- 80, “Хүрэл донор”- 240 гаруй төрсөн байгаа. Энэ бол маш том амжилт. 2019 оноос хойш 120 дээш удаа цусаа бэлэглэсэн донорыг Ерөнхийлөгчийн шударга журам медалиар шагнуулдаг болсон.
-Цусны нөөц багасгах тохиолдол гардаг уу?
-Зуны улиралд цусны нөөц тодорхой хэмжээгээр буурдаг. Учир зуны амралт эхэлж, хүмүүс хөдөө гадаа аялал зугаалгаар явдаг холбоотой байх. Бусад үед бол хэвийн байдаг.
Н.Батцэрэн: Өөрийнхөө цус, эд эсээр хүний амийг аварна гэдэг нь хамгийн том буян гэж боддог | ||
Үзсэн: 242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.