
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 15-нд Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 14-ний 20 цагаас
2025 оны зургаадугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 21-26 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын бэлчир, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд нийт нутгаар халах боловч 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан | ||
Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.