Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025-06-16 11:38:08

2025 оны зургаадугаар сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх боловч 18-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална.

Хур тунадас: Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Зургаадугаар сарын 17-нд үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 17, 18-нд шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, 19-нөөс халж шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй