Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан

2025-06-22 15:17:30

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст 30 хэмийг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны 06-р сарын 22-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 23-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө их төлөв цэлмэг. Өдөртөө үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.


2025 оны 06-р сарын 23-наас 06-р сарын 27-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан   
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй