
Долоодугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон /Хархорин- Өлзийт сум/, Хөгшин Орхон, өврийн Завхан /Тайшир сум/, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдэж, Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна.
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна | ||
Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.