Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-07-14 12:41:42

2025 оны долоодугаар сарын 14-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 14-15-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 14-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд баруун төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 14, 17-нд бага зэргийн бороо, 18, 23-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18, 19-нд бага зэрэг сэрүүсэж 21-26 хэм, бусад хугацаанд 26-31 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй