
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу, 42 хувьд хэвийн байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар муу, Говьсүмбэр, Архангайн нийт, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баянцагаан, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Дархан, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэнд 28-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1 -47 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Орхоны нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар ихэнх, Увс, Ховд, Завхан, Баянхонгорын зарим, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.