Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2025-07-24 14:11:59

Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархарин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут сум, Цагаантуруут гол Галуут сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Өлзийт/Архангай/ Орхонтуул/Сэлэнгэ/ сум орчим Байдраг гол Баянбүрд /Баянхонгор/ орчимд үерийн түвшинг 5-25 см-ээр даван үерлэж байна.

25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй