
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Джумахонзода Джамшед Джурахон нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх туршлага, стратеги, бодлогын мэдээлэл харилцан солилцох,
- Аялал жуулчлалын салбарыг хамтран сурталчлах, төрөл бүрийх маркетингийн арга хэмжээ зохион байгуулах, үзэсгэлэн, яармагт урьж оролцуулах,
- Аялал жуулчлалын дэд бүтэц, байр, үйлчилгээ сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжих,
- Аялал жуулчлалын чиглэлээр сургалт, семинар, судалгааны аялал хамтран зохион байгуулах,
- Аялал жуулчлалын сургалт, судалгааны байгууллагууд болон эрдэм шинжилгээний төвүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.