
Өчигдөр (2025.07.24)-ийн 22.40 цагийн үед Төв аймаг, Улаанбаатар хотын орчимд хүчтэй салхи шуурч, усархаг бороо орсон цаг уурын хүндрэлээс шалтгаалан Лүн сумын оршин суугчдыг цахилгаанаар хангадаг түгээх сүлжээний 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унасны улмаас тус сумын 99 аж ахуйн нэгж, 384 айл өрх нийлсэн 483 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байна.
УБЦТС ТӨХК-аас өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг явуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Сүйдсэн тулгуурууд нь 1970 онд анх барьж угсарсан, төмөр бетон хөлтэй, ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурууд байсан ба сэргээн босгох ажилд УБЦТС ТӨХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын хүч нэмэгдүүлсэн бригадуудын нийт 80 инженер техникийн ажилтан, 20 машин механизм Лүн сумыг зорилоо.
УБЦТС: Төв аймгийн Лүн суманд сэргээн босголтын ажил хийгдэнэ | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.