Шууд Chart

Голууд үертэй байна

2025-07-26 13:46:37

Долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул/Босгын гүүр/, Хэрлэн/Хонгон, Багануур/, Онон/Биндэр/, Эг/Батширээт/, Хангай нуруунаас эхтэй Байдраг/Баянбүрд/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон /Өлзийт/ Байдраг /Баянбүрд/ голууд үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж байна.

Долоодугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Голууд үертэй байна   
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй