Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2025-08-01 11:33:18

2025 оны 08 дугаар сарын 01-нээс 10-ныг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 04-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: 01-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04, 07-нд бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 04, 07, 08-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй