Монгол Улсын Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд ихээхэн ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй шинэчлэл, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албаны болон засаглалын реформыг хэрэгжүүлэх зэрэг бодлого, зорилтыг тавьж байна гэв.
Суурин төлөөлөгч Таехюн Ли Дэлхийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлж буйг онцоллоо.
Мөн тэрбээр Засгийн газар төсвийн реформыг эхлүүлэхээр ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, аливаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт ирэх ачааллыг бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого баримтлах нь эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой гэв.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.