Шууд Chart

Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

2025-08-18 12:35:35

Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Тэрэлж, Туул /Босгийн гүүр/, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-25 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см тус тус давсан байдалтай байна.

Маргааш буюу наймдугаар сарын 19-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй