Шууд Chart

Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

2025-09-01 10:16:37

Есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Туул гол Заамар сум, Эг гол Хантай, Онон гол Дадал орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар орчимд үерийн түвшинг 9 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна. 

Есдүгээр сарын 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.


Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй