
Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, Дэлхийн эрчимт эмчилгээний холбоо, Австрали Шинэ Зеландын эрчимт эмчилгээний нийгэмлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 13-ны өдөр “Ур чадварт суурилсан эрчимт эмчилгээний сувилахуйн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Монголд анх удаа болж буй энэхүү сургалтад ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгаас гадна дүүргийн нэгдсэн эмнэлэг, улсын лавлагаа шатлалын төвийн эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Сургалтыг Австралийн Аустин эмнэлгийн эрчимт эмчилгээний зөвлөх сувилагч Кирака Наказава, мөн тус улсын Свинбурн их сургуулийн Эрчимт эмчилгээний сувилахуйн багш Сара Парк нар удирдан явуулсан бөгөөд олон улсын эмчилгээ, асаргаа сувилгааны арга технологи, шинээр нэвтрүүлсэн оновчтой санаа, өөрсдийн дадал туршлагаас хуваалцаж, онолын болон практик байдлаар хичээл заасан байна.
Түүнчлэн сургалт удирдсан багш нар ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, ачаалал төвлөрөл, онцлог талуудын хүрээнд эмч, мэргэжилтнүүдтэй санал сэтгэгдлээ солилцлоо гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
Эрчимт эмчилгээний ур чадварт суурилсан сувилахуйн сургалт ГССҮТ-д боллоо | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.