
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс хүйтэн хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны 09-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2-7 хэмийн дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2025 оны 09-р сарын 18-наас 09-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 23-28 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ | ||
Үзсэн: 259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.