Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-09-26 12:38:44

2025 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 30 болон аравдугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүснэ.

Хур тунадас: Есдүгээр сарын 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 30, 31-н болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн буюу 29-нийг хүртэл нийт нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Аравдугаар сарын 1-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 29-нийг хүртэл дулаахан шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй