
2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 08-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд ихэнх нутгаар хур тунадас орж, 03-наас ихэнх нутгаар сэрүүсч, салхитай байна.
Хур тунадас: 29-нд Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд нутгийн төв хэсгээр, 08-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 30-нд тал, хээрийн нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02, 07-нд ихэнх нутгаар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 08-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 02-03-нд ялимгүй хур тунадас, 07-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон аравдугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, 03-наас сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Цаг агаарын арав хоногийн урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.