Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2025-10-08 14:32:25

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.


2025 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад хэсгээр 1-6 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2025 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 14-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас, 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Аравдугаар сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн   
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй