Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

2025-10-09 14:45:28

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.


2025 оны 10-р сарын 09-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэмийн дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2025 оны 10-р сарын 11-нээс 10-р сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн   
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй