
2025 оны 10 дуаар сарын 13-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 24-29 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-14 хэм, бусад хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан хүйтэн байна.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.