Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2025-10-13 14:59:56

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 14-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 13-ны 20 цагаас
2025 оны аравдугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6-8 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.


2025 оны аравдугаар сарын 15-наас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна. 


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй