Шууд Chart

Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна

2025-10-15 12:44:07

Өнгөрсөн хоногуудад орсон цасны улмаас Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130 см хүрч жижиг автомашин энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
 
-Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн замых нөхцөл байдал сайжиртал энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх
-Цас ихээр орж байгаа сумдын малчин иргэд малаа ойрын бэлчээрт бэлчээх
-Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг мал хариулгад явуулахгүй байх
-Цаг агаарын мэдээлэл болон мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа заавар зөвлөмжийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
 
Өнөөдөр нийт нутгаар цас үргэлжлэн орж байна.
 
 

Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна   
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй