Шууд Chart

Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ

2025-10-16 10:14:08

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал Хайлаастын уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хувилбаруудыг танилцууллаа. 

НИТХ-ын дарга А.Баярын зүгээс эдгээр 3 хувилбарыг үе шаттай нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв.

Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж, урт хугацаандаа Хайлаастын авто замыг 4 эгнээтэй болгож өргөтгөх, эдгээр хувилбарын зураг төслийг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Замын Хөгжлийн газарт даалгав гэж НИТХ-ын ХМОНХА-наас мэдээллээ. 


Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй