Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2025-10-29 14:41:20

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.


2025 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.


2025 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн   
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй