Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2025-11-01 14:29:05

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11 дүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.


2025 оны 11-р сарын 01-ний 20 цагаас 2025 оны 11-р сарын 02-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


 2025 оны 11-р сарын 03-наас 11-р сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, 6-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн   
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй