Шууд Chart

ХАА-н машины эд анги үйлдвэрлэл, засварын лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2025-12-09 09:49:08

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их сургуульд орчин үеийн CNC технологитой “Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал болон ЖАЙКА-ийн төлөөлөгчид, ХААИС-ийн удирдлагууд, инженер технологийн салбарын компаниуд оролцов.

Шинэ лаборатори нь ХААИС-ийн Инженер, технологийн сургалтын материаллаг баазыг сайжруулж, ХАА-н машин, тоног төхөөрөмжийн эд анги боловсруулах, туршилтын загвар гаргах боломжтой CNC технологи бүхий  токарь, фрезер, плазм зүсэгч зэрэг тоног төхөөрөмжтэй болсноор:

• Оюутнууд CAD–CAM–CNC уялдаа бүхий сургалтын орчинд ажиллаж практик ур чадвар эзэмших,

• Эд анги, тоног төхөөрөмжийн туршилтын загвар болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

• Сургалт-үйлдвэрлэлийн интерншип тогтолцоо бий болгох,

• Багш, судлаачдын инновацын ажил, өндөр нарийвчлалтай судалгааг дэмжих зэрэг боломжууд бүрдэж байгаа юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


ХАА-н машины эд анги үйлдвэрлэл, засварын лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй