Шууд Chart

“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ

2021-03-02 20:11:29

Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулагдаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Цахим үндэстэн” цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д нэгтгэх арга хэмжээ авах, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүргэх боломжтой төрийн үйлчилгээний төрлийг тодорхой болгон хэрэгжүүлэх арга хэмжээний явцын талаар ярилцаж, цаашид хийх ажлын талаар тохиролцов.

Түүнчлэн “E-Mongolia” цонхоор дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд хүргэх ажлын хүрээнд монгол иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллахаар тогтлоо.


“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй