Шууд Chart

Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ

2026-03-02 09:44:26

Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээгээр өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнөөс эхлэн 03-ны өдрийг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна.

Цаг агаарын энэхүү аюулт үзэгдэлтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ.

Иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй